Монгол эмч нар анх удаа 6 настай хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс заслыг амжилттай хийжээ. Тодруулбал, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Бөөрний Мэс Заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй зүүн бөөрний тэвшний чулуу оноштой 6 настай хүүхдэд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн эмч нар болон ЭХЭМҮТ-н эмч нар хамтарч арьсны гаднаас бөөрөнд хатгалт хийж, бөөрийг дурандаж чулууг бутлан авах (PCNL) мэс заслыг амжилттай хийсэн байна.
6 настай хүүхдийн бөөрний чулууг анх удаа дурангаар авлаа

By Ermuun
0
1077
Дараагийн нийтлэл





