Нүүр хуудасМэдээ9 дэх удаагийн парламент намрын анхны ээлжит чуулганаа нээлээ

9 дэх удаагийн парламент намрын анхны ээлжит чуулганаа нээлээ

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан олон намын төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганы нээлтээ өнөөдөр хийлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы нэгдсэн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Батлагдсан хууль тогтоомж хүн бүрт тэгш үйлчилдэг, хэн нэгэнд давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой” хэмээн онцлов. Тэрбээр, намрын чуулганаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгон, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай гэсэн юм. Энэ удаагийн парламент бүрэн эрхийн хугацаандаа “ХҮН ТӨВТЭИ‌ ХУУЛЬ” буюу хууль хүнии‌ эрхии‌г дээдэлсэн, хүн төвтэи‌ үзэл санаа бүхии‌ байх; “ЦАГ ҮЕИИ‌Н ШААРДЛАГАД НИИ‌ЦСЭН ХУУЛЬ” буюу нии‌гмии‌н хурдацтаи‌ хөгжлии‌н шаардлагад нии‌цүүлэн, эрх зүи‌н зохицуулалтыг цаг алдалгүи‌ гаргадаг байх; “ИЖ БҮРЭН ЗОХИЦУУЛАЛТТАИ‌, ОИ‌ЛГОМЖТОИ‌ ХУУЛЬ” буюу хуулии‌г тодорхои‌, ои‌лгомжтои‌ болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагии‌г тодорхои‌лох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн, УИХ-ын гишүүд хууль, тогтоол батлах нэг хэрэг. Хууль хэрэгждэггүй бол тэр ердөө л тунхаг болдог. Тиймээс цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулна. Батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой гэдгийг УИХ-ын дарга чуулганы нээлтийн үеэр тодотгоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН