Нүүр хуудасМэдээУХХК: ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх төслийг эхлүүллээ

УХХК: ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх төслийг эхлүүллээ

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь үйл ажиллагааны чанар, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх төслийг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү төсөл нь байгууллагын урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, бизнесийн болон үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, дотоод үйл явцыг илүү оновчтой, харилцан уялдаатай болгоход чиглэсэн стратегийн томоохон алхам юм.

Чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлснээр хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар тогтворжиж, байгууллагын соёл шинэ шатанд гарах чухал ач холбогдолтой. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн удирдлагын баг болон нийт ажилтнууд ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажилд идэвхтэй оролцож, бэлтгэл ажлаа хангаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН