Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмж батлагдсантай холбогдуулан уг зөвлөмжийг орон нутагт сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Энэ хүрээнд мэдээлэл технологийн өсвөрийн “Хурдан клуб”-ийг дүүргийн Засаг даргын дэргэд байгуулах шийдвэр гарч Ерөнхий боловсролын сурагчдыг клубийн гишүүнээр элсүүлж, цахим элчээр бэлтгэх сургалтыг өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран зохион байгууллаа.

Клубийн хүүхдүүд цахим ур чадварын сургалт, арга хэмжээнд өөрсдөө оролцоод зогсохгүй өөрсдийн эзэмшсэн мэдлэг мэдээллээ нийгмийн бүхий л бүлгийн иргэдэд түгээж үлгэрлэн манлайлах “Цахим элч”-ийн үүрэг гүйцэтгэж ажиллах юм. Цаашлаад Esport-ийн уралдаан тэмцээнүүдэд оролцох өргөн боломж нээгдэнэ. Ингэснээр “Хурдан клуб” нь 160 хүүхдийг эгнээндээ нэгтгэж, дүүргийн сургууль бүр цахим элчтэй боллоо







