Нүүр хуудасМэдээСХД: Өвөө, эмээгийн хайр” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа

СХД: Өвөө, эмээгийн хайр” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа

Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтаж дүүргийн Ахмадын хорооноос ерөнхий боловсролын сургуулийн 5-9-р ангийн сурагчдын дунд ”Өвөө, эмээгийн хайр” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарласан билээ.

Уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 18 сургуулийн 185 сурагч материалаа ирүүлсэн бөгөөд монгол хэлний багш, 18-р хорооны ахмад Б.Жавзанхорол, монгол хэлний багш 40-р хорооны ахмад Х.Доржханд, монгол хэл, уран зохиолын багш, 23-р хорооны ахмад Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй комисс уншиж танилцан эссэ бичлэгийн найруулга, бичих ур чадвар, зөв бичих дүрэм зэргийг харгалзан үзэж шалгарууллаа.Шагналыг өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч дарга Д.Хосбаяр гардуулан өглөө

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН