Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн А.Ганбаатар: Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгож, иргэдийн...

УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгож, иргэдийн орлогыг 9 хувиар нэмэгдүүлэх хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр боллоо

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын гишүүдтэй хамтран өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Өнөөдөр ХХОАТ-ын хувь хэмжээ 10 хувь /5 хувь шатлан нэмэгдэнэ/ байгаа бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 10 орчим хувийг бүрдүүлж байна. ХХОАТ-ын орлогын 81 орчим хувийг цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос суутгасан татвар эзэлж байгаа нь уг орлогыг гол төвлөрүүлэгч нь 900,000 орчим ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, нийгмийн дундаж давхарга болохыг илтгэж байна.

ХХОАТ-ын хувь хэмжээг 1 хувь болгон бууруулснаар эдгээр иргэд, нийгмийн дундаж давхаргын орлогыг бодитоор, шууд 9 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэж өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд иргэдээ дэмжих бодит дэмжлэг болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН