Хорооны Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр дараах үүргүүдийг өглөө.
Тухайлбал:
- Хороонд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг нэгтгэж ирүүлэх
- Хөрөнгө оруулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж ажиллах
- Зуслангийн ногоон бүсэд дараах ажлуудыг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах. Үүнд:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх
- Гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд сурталчлах
- Хог хаягдлын тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллах
- Гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээнд хяналт тавьж ажиллах
- Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ойрын өдрүүдэд үргэлжилсэн болон их хэмжээний бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж, бэлэн байдлыг ханган ажиллах
- Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд үйл ажиллагааны процессын зураглал боловсруулж, үйлчилгээний үе шат, дарааллыг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэн, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж, угтах үйлчилгээнд анхаарч ажиллах
- Зуны улиралд дулаан хангамжийн шугам, тоноглолд засвар хийх ажлын хүрээнд хэрэглээний халуун ус хязгаарлах мэдээллийг иргэдэд урьдчилан шуурхай хүргэж ажиллах үүрэг өглөө.Мөн
- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас дараах үүргүүдийг өглөө. Тухайлбал:
- Сонгинохайрхан тахилга 2026.06.03-ны өдөр болох тул оролцох
- Хорооны албан хаагчид Edoc системийн зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хороонд хийгдэх ажлын жагсаалтыг Аж ахуйн тасагт ирүүлэх
- Хороод зөвшөөрөл олгосноос бусад газар ТҮЦ-байршуулахгүй байхад анхаарч, зөвшөөрөлгүй буулгасан ТҮЦ-ийн судалгаа мэдээллийг холбогдох хэлтэст яаралтай хүргэж ажиллах
- Дэд бүтцийн хөгжлийн албанаас хийгдэж байгаа тохижилт, засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж хамтран ажиллах үүрэг өглөө.





