Нүүр хуудасМэдээУОС: “Монгол Архитектур Дизайн” ХХК-ийн баг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүдтэй...

УОС: “Монгол Архитектур Дизайн” ХХК-ийн баг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцлоо

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй 1-22 дугаар орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэхээр шалгарсан “Монгол Архитектур Дизайн” ХХК-ийн баг төслийн зураг төлөвлөлтийн концепц, архитектурын шийдэл болон байгаль орчны төлөв байдлын үнэлгээний судалгаа, тайланг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулж, санал солилцлоо.

Танилцуулгын үеэр төслийн ерөнхий төлөвлөлт, архитектурын шийдэл, орчны тохижилт, ногоон байгууламж, авто зогсоолын зохион байгуулалт зэрэг зураг төслийн үндсэн концепцыг танилцуулж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний судалгаа, тайлангийн үр дүнг хэлэлцлээ.

Цаашид боловсруулсан зураг төсөл болон судалгааны тайланг оршин суугчдад танилцуулж, иргэдийн санал хүсэлт, байр суурийг сонсох уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Уг уулзалтаар иргэдээс ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн судалж, зураг төслийн дараагийн шатны боловсруулалтад тусган ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН