Уулзалтын үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч “Бид хүүхдийг боловсрол руу биш, боловсролыг хүүхдэд хүргэх ёстой” хэмээн онцлон тэмдэглээд, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” зэрэг алслагдсан бүсийн сурагчдад чанартай боловсрол олгох сайн туршлагуудыг сайшаасан юм.
Талууд багшийн чадавхыг дээшлүүлэх, сурагч бүрийг компьютероор хангаж, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах шийдлүүдийн талаар мөн хэлэлцэв.
Үүний зэрэгцээ ирэх 10-р сард Боловсролын яамнаас зохион байгуулах “Global Education Forum”-д хамтран ажиллахаар тохиролцлоо





