Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Асгат сумынхан малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх, боловсруулах үйлдвэр...

МАН-ЫН БҮЛЭГ: Асгат сумынхан малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх, боловсруулах үйлдвэр шаардлагатай байна гэв

УИХ-ын гишүүн М.Мандхай МАН-аас 21 аймаг, 330 сумын хэмжээнд өрнүүлж байгаа “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд “ Сүхбаатар аймгийн Асгат сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж, Засгийн газрын шийдвэр, санаачлан хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлого, УИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоолын төсөл, санаачлан боловсруулсан хуулийн төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж ажиллалаа.

Уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл орон нутагт дэд бүтцийн хөгжил, орон сууцжуулалт, цэвэр, бохир усны шугам, дулааны хангамж учир дутагдалтайг хэлж байна. Сумандаа аятай тухтай амьдрах нөхцөл дутмаг байгаагаас Асгат сумын иргэдийн тоо жил тутам буурч байгааг танилцууллаа. Мөн эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, боловсон хүчний бодлогыг хөндөж, малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх, түүнийг боловсруулах, агуулах савыг бэлдэх шаардлагатайг хэлж байв.

Гишүүдээ сонсдог, илүү ойр харилцаа холбоотой, гишүүддээ хүрч ажилладаг эргэх холбоотой Монгол Ардын нам байх E4 стратеги, Enam 3.0 дэвшилтэт платформын талаар намын дэргэдэх Стратеги академийн судалгаа, эрдэм шинжилгээний секторын эрхлэгч Г.Батсайхан Асгат сумын намын хороонд танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН