Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн “Оюутан цэрэг-2026” цэргийн мэргэжил олгох сургалт төлөвлөгөөний дагуу 30 км-ийн марш үйлдлээ.
Маршийн дараа оюутан цэргүүд Орхон аймагт зохион байгуулагдаж байгаа “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, ОХУ-ын Зэвсэгт хүчний техник, тоног төхөөрөмжийг үзэж сонирхон, хамтарсан сургалтын онцлогийн талаар мэдээлэл авлаа.
Үүний зэрэгцээ хоёр улсын цэргийн уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг үзэж, алба хаагчдын эх оронч үзэл, цэргийн нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцсон юм





