Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх 07 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэлээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд зарим газар хэлтсийн дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:
– Суурьшлын бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх;
– Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах;
– Сайжруулсан түлш худалдан борлуулах цэгийн тоог шинээр тогтоох;
– Хороолол дундах явган хүний зам, авто замуудыг засаж сайжруулахыг үүрэг болголоо





