Нүүр хуудасМэдээБЯ: Энэ хичээлийн жилд 5612 хүүхдийг төрөлжсөн ахлах сургуульд суралцуулах бэлтгэл ажлыг...

БЯ: Энэ хичээлийн жилд 5612 хүүхдийг төрөлжсөн ахлах сургуульд суралцуулах бэлтгэл ажлыг хангажээ

Боловсролын сайдйн шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын явц хэрхэн үргэлжилж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд төрөлжсөн ахлах сургууль зохион байгуулалтын хувьд бэлэн болсон гэнэ.Энэ хичээлийн жилд эхний байдлаар 164 бүлгийн 5612 хүүхэд төрөлжсөн ахлах сургуульд суралцахад зохион байгуулалтын хувьд бэлтгэл ажил хангагджээ.

Хэрэв нийслэлд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль хэрэгжиж эхэлбэл 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгээс 971 бүлгийг нь бууруулж, 118 бүлгийг үе шаттай шийдэх боломж нь бүрдэн гэж үзжээ

Төрөлжсөн ахлах сургуульд эхний ээлжид 14,848 хүүхдийг хамруулна. Цаашид нэмэлтээр 7300 хүүхдийг хамруулах боломжтой.

Мөн шуурхай хуралдааны үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

Хөдөө орон нутагт ашиглагдахгүй байгаа ариун цэврийн байгууламжийг хүүхдүүд тогтмол ашиглах боломжтой болгоход анхан шатны нэгж дээр анхаарах хэрэгтэйг онцоллоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН