Нүүр хуудасМэдээНийслэл: Нийслэлтэй холбоотой гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэх 150150 тусгай дугаар ажиллаж...

Нийслэл: Нийслэлтэй холбоотой гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэх 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог. Энэ байдлыг шийдвэрлэх, зохицуулах хэрэгцээ байгааг иргэд илэрхийлсээр ирсэн. Аливаа санал, хүсэлт, гомдол шат шатанд, хүн хүний гар дамжиж явсаар сураг алдрах тохиолдол цөөнгүй. Тэгвэл энэ байдлыг шийдвэрлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” платформыг нэвтрүүлж буйгаа хотын дарга Б.Пүрэвдагва зарлалаа. Тус платформ нь нийслэлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой бөгөөд иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, ажлын 5 хоногт багтаан хариу өгөх юм байна. Ингээд шийдвэрлэлтийн хяналт, эргэх холбоог сайжруулж, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн, төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулна гэж үзэж байгаагаа албаныхан хэллээ.

Иргэд 150150 тусгай дугаарт зурвас илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn имейл хаягаар холбогдох боломжтой. Энэхүү үйлчилгээнд Мобиком корпораци ХХК, Скайтел групп, Юнител групп, Жи-Мобайл ХХК, ONDO ХХК хамтарч байгаа бөгөөд тусгай дугаарт зурвас илгээхэд үнэ төлбөргүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН