Нүүр хуудасМэдээЗХЖШ: ЗХ-ний 189-р ангийн ахлах ахлагч Т.Буяннэмэх Таеквондогийн Ази тивийн АШТ-ээс 1...

ЗХЖШ: ЗХ-ний 189-р ангийн ахлах ахлагч Т.Буяннэмэх Таеквондогийн Ази тивийн АШТ-ээс 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн алба хаагч ахлах ахлагч Т.Буяннэмэх Олон улсын Таеквондогийн 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн өндөр амжилт үзүүллээ.

Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор амжилттай зохион байгуулагдаж, нийт 32 орны 1,280 гаруй тамирчид хурд хүч, авхаалж бамбай, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн бөгөөд уг тэмцээнд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ахлах ахлагч Т.Буяннэмэх хувийн тулааны төрөлд хүрэл медаль, багийн хатуу биет хугалах төрөлд мөнгөн медаль, багийн тулааны төрөлд хүрэл медаль, багийн түль төрөлд хүрэл медаль тус тус хүртлээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН