“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Төслийн байршил болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын авто зогсоолд 10 машин зэрэг цэнэглэх 5 цахилгаан станцыг суурилуулж, ашиглалтад орууллаа.
Цаашид уг төслийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч 50 ширхэг станцыг суурилуулахаар ажиллаж байна





