“Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Аюулгүй дэмжигч-сургуулийн орчин” судалгаанд ерөнхий боловсролын сургуулийн 7-12-р ангийн 8 мянга гаруй хүүхдийг хамруулсан. Судалгаагаар үе тэнгийн дээрэлхэлт ахлах ангийн сурагчдын дунд цахимаар үйлдэгдэж байгаа дүгнэлт гараад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг эрчимжүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын тамгын газар, “Хөөрхөн зүрх” ТББ, “Иргэний нийгмийн үндэсний эвсэл” ТББ хамтран “Үе тэнгийн дээрэлхэлт ба нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагаа” workshop хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгч нар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн дарга, хороодын хөгжлийн нийгмийн ажилтан, гэр бүлийн, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцож, үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан нөхцөлийг тодорхойлж, туршлага солилцон сэтгэл зүйн гэмтэлд суурилсан төлөвлөгөө боловсруулах аргачлалын талаар мэдээлэл солилцлоо.





