Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгаас “Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлье” уриан дор нээлттэй хаалганы өдөрлөгийг 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10:00–12:00 цагийн хооронд зохион байгууллаа.
Умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэн оношлох нь эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, өвчлөлийн хүндрэл болон нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
Иймд эмэгтэйчүүдийг эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгтээ тогтмол хамрагдан, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, тусламж үйлчилгээ авахыг уриалж байна.





