Нүүр хуудасМэдээСХД: 24 цаг ажиллах “Хурдан” цэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын...

СХД: 24 цаг ажиллах “Хурдан” цэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд шинээр нээгдлээ

Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай, орон зай хамаарахгүйгээр иргэдэд хүргэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, дүүргийн Засаг даргын тамгын газар дүүргийн 18 байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулсан.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 24 цагаар ажиллах “Хурдан” цэг шинээр нээгдлээ.

“Хурдан” цэгээс иргэд 60 байгууллагын 600 гаруй төрлийн цахим үйлчилгээг киоск машинаар дамжуулан авах боломжтой.

24 цагаар ажиллах “Хурдан” цэгт тусгай хэрэгцээт иргэн үйлчилгээ авах боломжтой брайль үсэгтэй киоск машиныг байршууллаа.

“Хурдан” цэгийн нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН