Нүүр хуудасМэдээБЯ: Хөгжлийн ялгаатай иргэдийг хөгжлийн гадна үлдээхгүй байх нь төрийн байгууллагын хамтын...

БЯ: Хөгжлийн ялгаатай иргэдийг хөгжлийн гадна үлдээхгүй байх нь төрийн байгууллагын хамтын хариуцлага

Хөгжлийн ялгаатай суралцагчдыг нийгмийн амьдралд бэлтгэх, боловсролоос хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын тогтолцоонд шилжих үйл явцыг дэмжих цогц тогтолцоог Монгол Улсад бий болгох чиглэлээр Азийн хүний хөгжлийн төвийн Удирдах зөвлөлийн дарга Чиба Хисао тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөл оролцож, хөгжлийн ялгаатай иргэдийн боловсрол эзэмшихээс эхлээд бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэх хүртэлх шилжилтийн үеийн дэмжлэгийг хэрхэн тасралтгүй, уялдаатайгаар хүргэх асуудлаар санал солилцов.

Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлын нэг нь сургуулиа төгссөний дараах дэмжлэг, үйлчилгээ хангалтгүй байгаа явдал юм. Хүнд болон хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй төгсөгчдийн 60-70 хувь нь сургуулиа төгссөний дараа гэртээ байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтэд шилжих тогтолцооны дэмжлэг хязгаарлагдмал хэвээр байна.

Мөн ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх, дохионы хэлний орчуулгын үйлчилгээ, ажлын байран дахь дадлага сургалт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, амьдралын нөхцөл байдлыг дагаж судлах мониторинг, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа талаар талууд санал нэгтэй байлаа.

Төслийн хүрээнд эхний 2-3 жилийн хугацаанд загвар үйл ажиллагааг туршин хэрэгжүүлж, улмаар 4-5 дахь жилүүдэд үндэсний тогтолцоог улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ бусад улсын туршлагыг шууд хуулбарлах бус Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог бий болгоход анхаарч ажиллах юм.

Хөгжлийн ялгаатай иргэд нийгмийн хөгжлийн гадна үлдэх ёсгүй. Тиймээс суралцах хугацаанд төдийгүй төгссөний дараа ч боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбаруудын уялдаа холбоонд суурилсан тасралтгүй дэмжлэгийг бүрдүүлэхэд энэхүү хамтын ажиллагааны зорилго оршиж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН