Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн А.Ганбаатар: Ардчилсан залуучуудын шинэ үеийн манлайлал эхэллээ

УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Ардчилсан залуучуудын шинэ үеийн манлайлал эхэллээ

Аравдугаар сарын гуравны өдөр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны чуулган боллоо. Чуулганы зочдоор БЗД-ын Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-н Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт, УИХ-ын гишүүн бөгөөд Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн С.Цэнгүүн, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Э.Галбадрал, АН-ын ҮБХ-ны гишүүн бөгөөд АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билгүүдэй нар оролцжээ.

Чуулганаар холбооны цаашдын үйл ажиллагаа, залуучуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцож, холбооны Тэргүүн болон Зохицуулах зөвлөлийн гишүүдээ сонгожээ.

Энэ үеэр Батхишигийн Чинхүсэл Ардчилсан залуучуудын холбооны Тэргүүнээр сонгогдож, залуучуудынхаа дуу хоолойг нэгтгэн, шинэ санаачилга, шинэ эрч хүчээр үйл ажиллагаагаа манлайлан ажиллахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН