Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран “Чадварлаг багш-2026” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр эрхэлсэн салбартаа амжилт гаргасан багш нарыг Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одон, “Боловсролын тэргүүний ажилтан”, Соёл, Спорт аялал жуулчлал, залуучуудын яамны “Соёлын тэргүүний ажилтан”, Боловсролын салбарын “Хүндэт Жуух” бичиг, НИТХ-ын хүндэт өргөмжлөл, СХД-ийн ИТХ-ын шагнал, СХД-ийн Засаг даргын шагнал болон манлайлагч багш шагналаар тус тус шагналаа.







