Нүүр хуудасМэдээМАН-ын удирдах ажилтны хойд болон төвийн бүсийн зөвлөгөөн болж байна

МАН-ын удирдах ажилтны хойд болон төвийн бүсийн зөвлөгөөн болж байна

Монгол Ардын Намын удирдах ажилтны Хойд болон Төвийн бүсийн зөвлөгөөн өнөөдөр Орхон аймагт болж байна. Зөвлөгөөнд Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 900 гаруй удирдах ажилтан оролцож байна.

Зөвлөгөөний хүрээнд долоон сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлж, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудал, тэдгээрийн шалтгаан, бодлогын шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгүүдээр намын гишүүдийн оролцоо, хүний нөөц, манлайллыг хөгжүүлэх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, бүсийн дэд бүтэц, үйлдвэрлэл, логистикийг уялдуулан хөгжүүлэх, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, инновац, бүтээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн юм.

Мөн орон нутагт нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэв.

Зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал болон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар илтгэл тавьж, зургаан аймгийн намын хороодын удирдлагууд үйл ажиллагааны тайлангаа танилцуулан, цаашдын зорилт, хэрэгжүүлэх ажлаа хэлэлцүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН