Нүүр хуудасМэдээСХД: Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах XXXI дэх удаагийн уралдааны 1...

СХД: Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах XXXI дэх удаагийн уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах XXXI дэх удаагийн уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн урлаг зааланд боллоо. Уралдаанд ерөнхий боловсролын 11 сургуулийн 473 сурагч оролцож, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

  • Уралдааны тэргүүн байранд 62 дугаар сургуулийн Д.Батбаатар багштай “Аялгуу” хамтлаг (”Тан руу нүүж явна”)
  • Дэд байр 65 дугаар сургуулийн П.Наранцэцэг багштай “Нарны дуулал” хамтлаг (”Хүүхдийн зохиолч”)
  • Гутгаар байр Хөгжил сургуулийн М.Мэнджаргал багштай “Гэгээ” хамтлаг хамтлаг (“Зуун зууны ерөөл”)
  • Тусгай байр Өнөр сургуулийн В.Энхжаргал багштай “Эгшигт аялгуу” хамтлаг (“Өнөр олуулаа”)
  • Шилдэг удирдаач багшаар “Хөгжил” сургуулийн М.Мэнджаргал
  • Шилдэг зохион байгуулалттай сургуулиар Ирээдүй сургуулийн Ц.Батлут багштай “Эгшиглэнт ирээдүй” хамтлагууд тус тус шалгарлаа.

Уралдааны эхний 3 байранд шалгарсан найрал дууны хамтлагууд ирэх 10 дугаар сарын 22-ны өдөр 2 дугаар шатны шалгаруулалтад оролцоно. Мөн амжилттай оролцон шагналт байранд шалгарсан хамтлагууд Нийслэл хотын 387 жилийн ойн Галла тоглолтод оролцох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН