Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах XXXI дэх удаагийн уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн урлаг зааланд боллоо. Уралдаанд ерөнхий боловсролын 11 сургуулийн 473 сурагч оролцож, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
- Уралдааны тэргүүн байранд 62 дугаар сургуулийн Д.Батбаатар багштай “Аялгуу” хамтлаг (”Тан руу нүүж явна”)
- Дэд байр 65 дугаар сургуулийн П.Наранцэцэг багштай “Нарны дуулал” хамтлаг (”Хүүхдийн зохиолч”)
- Гутгаар байр Хөгжил сургуулийн М.Мэнджаргал багштай “Гэгээ” хамтлаг хамтлаг (“Зуун зууны ерөөл”)
- Тусгай байр Өнөр сургуулийн В.Энхжаргал багштай “Эгшигт аялгуу” хамтлаг (“Өнөр олуулаа”)
- Шилдэг удирдаач багшаар “Хөгжил” сургуулийн М.Мэнджаргал
- Шилдэг зохион байгуулалттай сургуулиар Ирээдүй сургуулийн Ц.Батлут багштай “Эгшиглэнт ирээдүй” хамтлагууд тус тус шалгарлаа.
Уралдааны эхний 3 байранд шалгарсан найрал дууны хамтлагууд ирэх 10 дугаар сарын 22-ны өдөр 2 дугаар шатны шалгаруулалтад оролцоно. Мөн амжилттай оролцон шагналт байранд шалгарсан хамтлагууд Нийслэл хотын 387 жилийн ойн Галла тоглолтод оролцох юм.





