Автомашины худалдаа, санхүүжилт, даатгал, засвар үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн UG Motors автомашин & мобилити цогцолборын албан ёсны нээлт 2026 оны аравдугаар сарын 16-нд AUTO RUNWAY шоуны хамт амжилттай зохион байгуулагдлаа.

Нийт 25,000 м² талбай бүхий, 550 автомашины багтаамжтай тус цогцолбор нь автомашины худалдаа, санхүүжилт, даатгал, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл зэрэг автомашинтай холбоотой олон төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээрээ онцлог юм.
Одоогоор тус төвд 170 гаруй бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна.

Нээлтийн арга хэмжээг уламжлалт ёслолоор хязгаарлахгүйгээр автомашин, технологи, загвар, энтертайнментийг хослуулсан AUTO RUNWAY шоугаар баяжуулсан нь арга хэмжээний онцлох хэсэг байлаа. Энэхүү шоу нь автомашиныг зөвхөн хэрэглээний бүтээгдэхүүн бус, технологи, дизайн, соёлын илэрхийлэл болгон харуулж, зочдод өвөрмөц туршлага хүргэлээ.

UG Motors нь автомашины худалдаанаас гадна хэрэглэгчийн автомашин худалдан авах, санхүүжилт шийдэх, даатгуулах болон цаашдын үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн цогц үйлчилгээний 6s стандартын загварыг хөгжүүлж байна.
Нээлтийн шоуны Ерөнхий ивээн тэтгэгч:
MSM Automotive
ROX Mongolia
Emaar Trading | GWM Mongolia
Ивээн тэтгэгч:
XacBank
Royal Enfield Mongolia
Dem NBFI – Дэм ББСБ
Unet Credit NBFI – Үнэт Кредит ББСБ хамтран ажиллалаа.


















