Монгол улсын пара волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг Азийн наадмын сүүлчийн тоглолтдоо дэлхийн волейболын хүчирхэг гүрнүүдийн нэг Солонгос улстай тоглолоо. БНСУ-ын багийг 3:2 харьцаатай хожиж азийн наадамд 5-р байр эзэллээ. Энэ нь Ази тивийн 45 улсаас 5-р байранд орсон амжилт юм.
Мөн шийдвэрлэх тоглолтод Монголын баг 25:19, 17:25, 21:25, 25:17, 15:6 гэсэн онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан юм





