Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг...
МАН-ЫН БҮЛЭГ: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
- УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.10.23/-ийн нэгдсэн хуралдааны эхэнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 89.8 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг томилох УИХ-ын тогтоол болон Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлав.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг тус тус дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
- Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул төслийг хууль санаачлагчид буцаалаа.
- Үргэлжлүүлэн, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийг 1995 онд анх баталж, 2017 онд шинэчлэн найруулжээ. Одоогоор 6657 стандарт хүчин төгөлдөр мөргөж, үүний 46.3 хувь нь олон улсын стандартад нийцдэг судалгаа бий. Стандартыг “сонгон” хэрэглэх гэж одоогийн хуульд тусгасан нь иргэдийг төөрөгдүүлж байгаа тул стандартыг сонгох, биелүүлэх эрх үүргийг хангаж хуулийг шинэчлэн боловсруулсан гэж хууль санаачлагчид тайлбарлалаа. Түүнчлэн стандартын хэрэгжилт хангагдаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана хэмээн үзэж байна.
- Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан дараах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг УИХ-ын гишүүд дэмжив. Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн биржийн тухай, Байгаль орчны тухай, Гэр бүлийн тухай, Монгол хэлний тухай, Тамхины хяналтын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Хот суурины ус хангамж, ариутгал татуургын тухай, Кино урлагийн тухай, Улсын тэмдэгтийн тухай зэрэг хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулахыг гишүүдийн олонх дэмжлээ.
- Чуулганы хуралдааны төгсгөлд, Зарим төрийн байгууллагуудын цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолыг чуулганаар хэлэлцэн дэмжиж батлав. Мөн Улаанбаатар хотын газар ашиглалт, өмчлөлтэй холбоотой асуудалд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хороог байгуулах УИХ-ын тогтоолыг гишүүдийн олонх дэмжиж баталлаа.