Нүүр хуудасМэдээУИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны...

УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.23/ Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Р.Сэддорж, Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат нараас Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв.

Усны тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш 14 жилийн хугацаанд шинэчилсэн найруулга хийгээгүй бөгөөд бусад хууль тогтоомжийг дагалдуулан нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар үзэл баримтлал алдагдсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн Л.Мөнхбаясгалан энэ үеэр онцлов. Мөн Улсын Их Хурлын 16 гишүүнээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд хуулийн төслийг боловсруулсан бөгөөд нийт 70 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж байлаа.

viber_image_2026-10-23_12-53-52-032.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт монголчууд эртнээс усаа чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн уламжлалтайг дурдаад, говийн бүсийн гишүүдээс чухал хуулийн төслийг санаачилсанд талархлаа илэрхийлэв. Усны нөөц бүрдүүлэх, гол усаа сэргээх, ундны усаа цэвэршүүлэх чиглэлд Улсын Их Хурлын гишүүний хувьд анхаарал хандуулж, өнгөрсөн хугацаанд “Нэг сум-нэг нуур” гэсэн бодлого дэвшүүлэн ажилласны үр дүнд хоёр нуурыг сэргээсэн гэдгээ онцолж байлаа. Мөн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахад Улсын Их Хурлын даргын зүгээс онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.

ус2.jpg

Хуулийн төсөлд усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдол, хомстолоос урьдчилан сэргийлэх, усаар хангагдах эрхийг баталгаажуулах чиглэлийг баримталжээ. Ус ашиглах шийдвэрт нөөцийн хэмжээ, чанар, нөхөн сэргэх боломж, экосистемийн хэрэгцээг харгалзаж, хүн амын унд, ахуйн хэрэгцээг тэргүүнд тавих зарчмыг тусгасан аж. Төсөлд ус хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулах, газар доорх усыг зориудаар арвижуулах үйл ажиллагааг дэмжих, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг усны нөөцийн хамгаалалтад зарцуулах зохицуулалтыг тусгасан байна.

0-02-06-c7533e4fae426bc62c05857da4af58e28cc162177db3e88ec7c1559a916329de_22a0a741457.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар ус ашиглах шийдвэр нөөцийн боломж, экологийн шаардлагад нийцэх, хамгаалалтын дэглэм тодорхой болох, мэдээлэлд тулгуурласан хяналт сайжрах эрх зүйн үндэс бүрдэнэ. Мөн ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжсэнээр хариуцлагатай хэрэглээ, усны нөөцийн тогтвортой хамгаалалт, усны аюулгүй байдлыг хангахад ахиц гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН