Говийн бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар нар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих ураны төслийн гол хэрэгжүүлэгч “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Прин Коралитай уулзлаа. Гишүүдийн хувьд тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчны асуудалд онцгой анхаарахыг сануулаад, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг тус төслийн бүтээн байгуулалтад оролцуулах талаар хэлэлцжээ. Мөн хүний нөөц, боловсон хүчнийг Дундговь, Өмнөговь аймгийн Политехникийн коллеж, ШУТИС-ийн харьяа сургуулиудад бэлтгэж болох тухай санал солилцлоо.





