Нүүр хуудасМэдээТБХ: Төсөвт ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны санхүүжилтийг өргөжүүлэхээр тусгажээ

ТБХ: Төсөвт ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны санхүүжилтийг өргөжүүлэхээр тусгажээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Төсөвт иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг өргөжүүлнэ. Мөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны цар хүрээ орлогын түвшинд нийцсэн татварын зохицуулалтыг хэрэгжүүлж, бизнесийн өсөлтөд үүсэх татварын ачааллыг бууруулах, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглал хүртээмжийг сайжруулах зэрэг нийгэм эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлсэн гэж хууль санаачлагчид тайлбарлав.

Түүнчлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Төсвийн ажлын хэсэг болон УИХ-ын байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, санал дүгнэлтийг Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН