Нүүр хуудасМэдээЭрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Монгол улс дахь суурин төлөөлөгч...

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Лионель Лауренсыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Лионель Лауренстай уулзаж, цаашдын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр эрүүл мэндийн даатгалын санхүүжилтын тогтолцооны тогтвортой байдал, үр ашиг, иргэдэд үзүүлж буй бодит өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, шинэчлэлийн талаар ярилцав.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эрүүл мэндийн санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, тэгш хүртээмжтэй, үр ашигтай, тогтвортой тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр НҮБХХ-ийн техникийн дэмжлэг, мэргэжлийн зөвлөмж чухал болохыг онцолж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн энэ оны эхээр Эрүүл мэндийн яам болон НҮБХХ-ийн хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд цус бүлэгнэлтийн VIII хүчин зүйлийн рекомбинант эмийн гурван жилийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажилласныг онцлон тэмдэглэв. Тус эмийг хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлсэн нь хамтын ажиллагааны бодит үр дүн болж байгааг сайд онцолж, НҮБХХ-ийн хамт олонд талархал илэрхийллээ.

Цаашид нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, хангамжийг сайжруулах болон харилцан сонирхсон бусад чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН