Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд...
МАН-ЫН БҮЛЭГ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэнэ
- УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.10.29/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Ганзоригтой танилцах тухай асуудлыг хэлэлцэв. Гишүүдийн зүгээс иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүх засаглалын хараат бус бие даасан байдал, улс төрөөс ангид ажиллахыг захиж, санал хэллээ.
- Үргэлжлүүлэн Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. УИХ-ын гишүүн, ГБХНХ-ийн сайд Т.Аубакир “Хуулийн төсөлд санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлж, халамжийг нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэхээр тусгасан. Мөн ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, салбар хоорондын уялдааг сайруулахад анхаарсан” хэмээн онцолсон юм.
- Халамж шаардлагатай зорилтод бүлгээ зөв тодорхойлох, иргэдийнхээ орлогыг хамгаалах, салбар дундын уялдааг сайжруулж ажлын байрыг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарсан талаар гишүүд асуулт асууж, саналаа хэлснээр үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав.