Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн өнөөдөр /2026.10.29/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөллийг хүлээн авч уулзан, “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” (PAGE) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ногоон санхүүжилтийн стратегийг боловсруулахад чиглэсэн суурь судалгааны үр дүнтэй танилцлаа.
Уулзалтаар Дэд сайд С.Даваасүрэн дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан ногоон эдийн засагт шилжих үйл явцыг эрчимжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
Цаашид ногоон төслүүдийг Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого болон 2028 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдуулан ач холбогдол, эрэмбэлж, бэлэн байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийн боломжит эх үүсвэрийг тодорхойлох чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.
Мөн ногоон хөгжлийн зорилт, арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэхэд салбарын яамд, аймаг, орон нутгийн байгууллагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлж, салбар хоорондын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах нь чухал болохыг онцлов.





