“Хавдар судлалын үндэсний төв-II” тохижилтын ажлын хүрээнд 6 га талбайд 3680 мкв явган зам, 5000 гаруй мод бут, 8500 мкв талбайд зүлэгжүүлэлт, явган гүүр, гэрэлтүүлэг, амрах чулуун тавцан, хүүхдийн тоглоом суурилуулалт, сүүдрэвч, камерын хяналтын системийн ажлуудыг хийгээд байна. Мөн тохижилтын талбайг хамгаалсан 440 метр урт үерийн сувгийн ажлыг гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.








