2018/09/24
ХОНЬ
Та өөрийгөө бодож төлөвлөсөн зүйлээсээ чөлөөлж чадвал тод цэвэрхэн мэдрэмж мөн зөв ойлголтын ашиг тусыг авах болно. Өнөөдөр ид шид тохиох болно. Та өрөө төлж чадна гэж бодож байгаа бол оролдоод үз, танд их хэмжээний мөнгө орж ирэх болно. Ид шидэнд итгэ. Хамтын ажиллагаа болон хөрөнгө шаардлагатай хэлэлцээр тань амжилттай бүтэх болно.
ҮХЭР
Маш завгүй өдөр өнгөрөх болно. Танд нөхөрлөл гэдэг хамгаас чухал. Анд нөхөд тэдний амьдралыг эерэгээр өөрчилж байдаг. Өнөөдөр бол хайртай хосуудын хувьд сайхан өдөр болж өнгөрөх төлөвтэй байна. Хамт олны уур амьсгалын хувьд ч таатай байх учраас багийн ажилд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Сэтгэл хөдлөлөө ч захирч сурах нь зүйтэй. Өнөөдөр та аливаад хүлээцтэй хөндлөнгөөс оролц.
ИХЭР
Энэ өдөр танилцсан болон ажил хэргийн шугамаар уулзалдах түншээ сайтар судал. Шунал тачаалд төлөх төлөөс сонирхлоос тань илүү өндөр байж мэднэ. Энэ хүн найзад тань татагдаж магадгүй тул тун анхааралтай байгаарай. Нэр хүнд чинь нэмэгдэж, ашиг орлого олж чадна. Хууль эрх зүйн асуудлууд санааг тань зовоож байгаа бол тодорхой шийдэлд хүрэхээсээ өмнө хуулийн зөвлөгөө ав. Чухал албан тушаал хашдаг хамаатан садан тусалж ч магадгүй юм.
МЭЛХИЙ
Аз хийморь таны дээр унаад ирэх шиг л болно. Өөрийн санаа бодол дээрээ хатуу зогс. Та аяндаа л амжилтын оргилд хүрэх болно. Бизнесийн чухал үдийн зоогоор нөлөө бүхий хүнтэй ярилцах завшаан олдоно. Та эерэг хариу авах болно. Оройдоо гэр бүлдээ цаг гарга. Чухал асуудлыг хэлэлцэлгүй өнгөрөөж хэрхэвч болохгүй.
АРСЛАН
Уулзалт харилцаа холбоо тогтоох, гэрээ хэлцэл хийхэд ээлтэй өдөр. Эргэн тойроны хүмүүс далд хууран мэхлэлт явуулж болзошгүй. Энэ явдалтай холбоотойгоор найз нөхөд хамаатнуудынхаа таныг хэрхэн үнэлж явдаг талаар мэдэх болно. Бусад хүмүүстэй харьцахад төвөгтэй байдал таны дэвшлийг нураах боловч энэ байдал тун удахгүй өөрчлөгдөнө.
ОХИН
Эрдэм мэдлэг ба мэдээлэл бол таны амжилтанд хүрэх түлхүүр. Гэвч чухал даалгавруудаа хийгээгүй орхисноос асуудалтай байна. Хамгийн сайн арга хэмжээ бол тайвширч, хямралаасаа гарч, хийж чадах бүхнээ хийх юм.
ЖИНЛҮҮР
Өнөөдрийн од эрхсийн төлвөөр хайр дурлал болон уран сэтгэмж, төсөөллөө бэхжүүлэхэд сайхан өдөр. Мөн хайрын асуудалд тань шийдвэр гаргахад туслах бодит чиг хандлага, хуучны үзэлтэн гарч ирэх болно. Хэрвээ хайртай хүндээ хэлэх чухал зүйл байгаа бол тайван байж, ямар нэгэн шийдэлд хүрэхийн тулд хоёулахнаа илэн далангүй ярилц. Дурлал тань таныг сайхан аялалд явуулах болно. Хайрттайгаа хамт урагшлах нь ирээдүйгээ тотвортой, аюулгүй болгох шидэт алхам л гэсэн үг.
НУМ
Чин сэтгэлээсээ ярилцаж чадвал та хайртай хүнтэйгээ илүү ойр дотно болж чадна. Энэ бүх гайхалтай боломжийг ашиглан романтик үдшийг хамтдаа өнгөрүүлж, гэрлэлтийн талаар ярилцаж, эсвэл бие биедээ өгсөн андгай тангаргаа дахин өгч болох юм. Бизнесийн харилцаа холбоо амжилттай байж, ажлын амжилтанд нөлөөлөх мэдээлэл зөвлөгөө өгөх болно. Гэхдээ таны чадварт атаархдаг хэн нэгнээс болгоомжлох хэрэгтэй.
МАТАР
Сайн унтаж амрах нь танд тамир тэнхээ оруулдаг гэдгийг та мэднэ. Өдрийн эхлэл нилээн удаан явагдах болно. Мөн өдрийн турш та маш эрч хүчтэй байх болно. Найзуудын хүрээнд атаархал үүсэх бөгөөд энэ явдлыг буруугаар нь эргэхээс өмнө зогсоох хэрэгтэй. Унтахынхаа өмнө алжаалаа бага зэрэг тайлах нь зүйтэй. Гоё кино үзэх болоод роман тууж унших нь энэ долоо хоногт ажиллах таны эрч хүч, урам зоригийг сэргээж өгнө.
ХИЛЭНЦ
Өнөөдөр бусад хүмүүстэй ажиллахын тулд зөөлөн хандах хэрэгтэй. Ярихаасаа өмнө сайтар бодох нь гарах үр дүнд нөлөөлнө. Таны хувьд чухал хүмүүс ажил дээрээ асуудалтай тулгарч, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болно. Санхүүгийн нөхцөл байдалдаа анхаарал хандуулснаар шийдэл олж чадна. Үлгэрийн гэмээр романс тохионо. Өөр хүнтэй хамт амьдрах болоход бие биенийхээ үнэн чанарыг ойлгож, ойртон дотносдог бөгөөд ямар ч хоёр хүний бүх зүйл адилхан байна гэж үгүй. Энэ хорвоо дээр хэн ч төгс биш гэдгийг санах хэрэгтэй.
ХУМХ
Өнөөдөр та нэлээд ирээдүйтэй байж болох шинэ төлөвлөгөөнүүд зохиох бололтой. Эдгээр нь таны ажиллах хэв маяг, түвшинг өөрчлөнө эсвэл ахиухан мөнгө орж ирэх төсөлд хамтран ажиллах санал хүлээн авна. Шийдвэрийг бие даан гарга. Итгэлтэй хүнтэйгээ ч зөвлөлдөх хэрэггүй.
ЗАГАС
Хэрвээ та аливаа зүйлийг төгс болгохыг хичээж байгаа бол хүнд хэцүү, урам хугарч болзошгүй зүйлтэй тулгарах магадлалтай. Өнөөдөр хэн ч байсан, юу ч дутсан байлаа ч хайхрамжгүй байдал гаргаж ажилдаа алдаа гаргасан гэж загниулах хүн нь та байх болно. Хайрын харилцаа тань тогтвортой байна.