УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат нарын хамт Дэлгэрхангай сумын иргэд, сонгогчидтой уулзлаа
Дэлгэрхангай сумын иргэдийн гол онцлог бол мал аж ахуй юм. Мал аж ахуй нь сумын эдийн засаг, өрхийн амьжиргааны гол тулгуур болдог иргэдийн хувьд хүүхдийн боловсрол, нийгмийн үйлчилгээний хүртээмж чухал асуудал юм. Ирэх оны улсын төсөвт цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг тусган шийдвэрлэсэнд талархаж буйгаа иргэд илэрхийллээ
Мөн сумын төвийн авто замтай болох, ЗДТГ-ын барилгын зураг төсвийг шинээр боловсруулж, орчин үеийн шаардлага хангасан барилгатай болох зэрэг саналаа уламжиллаа
Өнөөдөр Хулд сумын иргэд, сонсогчидтой уулзана






