Нүүр хуудасМэдээАЮУЛГҮЙ БАЙДАЛ- ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулан уулзалт...

АЮУЛГҮЙ БАЙДАЛ- ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулан уулзалт зохион байгууллаа

Аюулгүй байдал-иргэдийн оролцоо хөтөлбөрийн багаас Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын үндэсний зөвлөлтэй хамтран Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулан уулзалт, семинар зохион байгууллаа.

Тус уулзалтын эхэнд хөтөлбөрийн зохицуулагч Б.Нармандах хөтөлбөрийн үндсэн зорилго чиглэлийн талаар танилцуулсан бол хөтөлбөрийн медиа багийн ахлагч, аюулгүй байдал судлаач Ц.Мөнхжин “Когнитив дайн ба иргэний танин мэдэхүйн дархлаа” сэдвээр лекц уншиж танилцууллаа.

Мөн уулзалтын хүрээнд Гүрүн академийн гүйцэтгэх захирал Б.Даваасүрэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шүүмжлэлт сэтгэлгээ олгохын ач холбогдол болон салбарын хөгжлийн асуудлаар илтгэл тавьсны зэрэгцээ хамтран ажиллах боломж, хэлбэрийн талаар оролцогчидтой санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН