Хүний гэдэсний микробиом нь дархлааны хэвийн үйл ажиллагааг дэмжиж, бие махбодын хамгаалах тогтолцоог зохицуулахад чухал үүрэгтэй.
Дархлаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
– Дархлааны эсийн үйл ажиллагааг зохицуулна.
– Ашигтай метаболит үүсгэж, үрэвслийг тэнцвэржүүлнэ.
– Гэдэс–уушгины тэнхлэгээр дамжин амьсгалын замын дархлаанд нөлөөлнө.
Микробиомоо хэрхэн дэмжих вэ?
– Эслэгээр баялаг жимс, ногоо хэрэглэх.
– Тараг зэрэг исгэсэн бүтээгдэхүүн зохистой хэрэглэх.
– Хангалттай ус уух.
– Антибиотикийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх.
Санах зүйл: Эрүүл гэдэсний микробиом нь дархлааг дэмждэг ч ханиад, томуунаас бүрэн хамгаалахгүй.
НЭМҮТ: Хүний гэдэсний микробиом нь дархлааны хэвийн үйл ажиллагааг дэмжиж, бие махбодын хамгаалах тогтолцоог зохицуулахад чухал үүрэгтэй






