Амны хаалтаа зөв зүүж, халдвараас сэргийлье
Амьсгалын замын вирус нь халдвартай хүн ханиах, найтаах, ярих, амьсгалах үед ялгарах дусал болон аэрозолоор дамжин тархдаг.
Амны хаалт зүүх нь:
– Халдвартай хүнээс ялгарах вирус, бактери агуулсан дусал, аэрозолын тархалтыг бууруулна.
– Амьсгалын замд халдварт хэсгүүд нэвтрэх эрсдэлийг багасгана.
– Халдвартай болон эрүүл хүн аль аль нь зүүхэд хамгаалах үр нөлөө нэмэгдэнэ.
Амны хаалтаа ам, хамраа бүрэн таглаж зөв зүүх, гараа тогтмол угаах, өрөөний агаарыг сэлгэхийг хэвшүүлье.
Зөв дадал – Халдвараас сэргийлэх хамгаалалт.






