Антибиотик нь зөвхөн бактерийн гаралтай халдварын эсрэг үйлчилдэг бөгөөд ханиад, томуу, COVID-19 зэрэг вирусийн гаралтай халдварын үед үр дүнгүй. Мөн өвдөлт намдаах, халуун бууруулах үйлчилгээ үзүүлдэггүй.
Тиймээс антибиотикийг дур мэдэн хэрэглэхгүй, зөвхөн эмчийн заавраар хэрэглэж хэвшээрэй.
Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл — бичил биетний тэсвэржилтээс яг одоо сэргийлье.






