Нүүр хуудасМэдээЭМЯ: Төрийн байгууллагын эрсдэлийн тогтолцоо бүрдүүлэх хэлэлцүүлэг уулзалт боллоо

ЭМЯ: Төрийн байгууллагын эрсдэлийн тогтолцоо бүрдүүлэх хэлэлцүүлэг уулзалт боллоо

Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх, бүтээмжийг дээшүүлэх, албан хаагдыг мэдээллээр хангах зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтыг Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хамтран эрүүл мэндийн салбарын удирдлага, албан хаагчдад эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтад ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагууд, орон нутгийн албан хаагчид танхим болон цахимаар нийт 200 гаруй төрийн албан хаагчид оролцож санал дүгнэл, өөрийн байгууллагад хэрхэн тогтолцоог бүрдүүлэх талаарх хэлэлцүүлэг өрнүүллээ.
Засгийн газрын хяналт хэрэгжүлэх газрын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэсүх төрийн байгууллагын эрсдэлийн тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, өөрийн байгууллагадаа яаж нэвтрүүлэх талаар арга зүйн дэмжлэг үзүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН