Нүүр хуудасМэдээСХД: Идэвхтэй насжилт - Дасгал хөдөлгөөн аяны шилдгүүд тодорлоо

СХД: Идэвхтэй насжилт – Дасгал хөдөлгөөн аяны шилдгүүд тодорлоо

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан эхлүүлж, СХД-ийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/324 дүгээр захирамжийн хүрээнд 43 хорооны хэмжээнд хэрэгжсэн “Идэвхтэй насжилт – Дасгал хөдөлгөөн” аян өнөөдөр /2026.11.25/ өндөрлөж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тус арга хэмжээнд 43 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, Ахмадын зөвлөл болон ахмад настны төлөөлөл бүхий 200 гаруй хүн оролцлоо. Аяны хүрээнд нийтийн алхалт, шугаман бүжиг, гимнастик, иогийн дасгалыг тогтмол зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн амжилтаар нь Баянхошуу, Толгойт, Өнөр, Төвийн 4 бүс тус бүрээс шилдгүүдийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

✅ Баянхошуу бүс: 🥇 I байр: 28 дугаар хороо 🥈 II байр: 7 дугаар хороо 🥉 III байр: 8 дугаар хороо

✅ Өнөр бүс: 🥇 I байр: 31 дүгээр хороо 🥈 II байр: 16 дугаар хороо 🥉 III байр: 14 дугаар хороо

✅ Төвийн бүс: 🥇 I байр: 38 дугаар хороо 🥈 II байр: 27 дугаар хороо 🥉 III байр: 39 дүгээр хороо

✅ Толгойт бүс: 🥇 I байр: 34 дүгээр хороо 🥈 II байр: 4 дүгээр хороо 🥉 III байр: 36 дугаар хороо тус тус шалгарлаа.

Энэхүү аян нь ахмад настнуудын эрүүл мэндийг хамгаалах, архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, улмаар ахмад болон залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН