Нүүр хуудасМэдээХөнгөн атлетикийн дэлхийн аварга эхэллээ

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга эхэллээ

Персийн буланд орших Катар улсын нийслэл Доха хотноо 17 дахь удаагийн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) өнөөдөр хөшгөө нээж байна.

Хөнгөн атлетикийн ДАШТ нь 1983 оноос хоёр жил тутамд зохион байгуулагдаж иржээ. Тэмцээн энэ сарын 27-ны өдрөөс аравдугаар сарын 6-ны өдрүүдэд болно.

Өчигдөр дэлхийн аваргын өмнөх хэвлэлийн хурал болж ОУ-ын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Их Британи улсын иргэн С.Кох болон Катар улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Далан Аль-Хамад нар оролцжээ.

Энэ удаагийн ДАШТ-ийг урьд өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс том хэмжээнд зохион байгуулагдаж буйг онцолсон байна. ОУ-ын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлтэй 215 улс орнуудаас 209 улс оролцож байгаа нь урьд өмнөх дэлхийн аваргуудаас оролцож буй улс орны тоогоор давсан үзүүлэлт юм. Тэмцээнд спортын нийт 49 төрөл зайд 2000 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөнө.

Өнөөдөр болох тэмцээний хуваарь: Улаанбаатарын цагаар

  • 30 мин: эрэгтэй уртын харайлтын урьдчилсан шат
  • 35 мин: эрэгтэй 100 метрийн урьдчилсан шат
  • 40 мин: эмэгтэй дүүгүүр шидэлт урьдчилсан шат
  • 10 мин: эмэгтэй 800 метрийн гүйлтийн урьдчилсан шат
  • 30 мин: эмэгтэй тулгууртай харайлтын урьдчилсан шат
  • 05 мин: эрэгтэй 100 метрийн урьдчилсан шат
  • 10 мин: эмэгтэй дүүгүүр шидэлт урьдчилсан шат
  • 40 мин: эмэгтэй өндрийн харайлт урьдчилсан шат
  • 55 мин: эмэгтэй 3000 метрийн саадтай гүйлтийн урьдчилсан шат
  • 25 мин: эрэгтэй гурвын харайлт урьдчилсан шат
  • 45 мин: эрэгтэй 5000 метрийн гүйлт урьдчилсан шат
  • 35 мин: эрэгтэй 400 метрийн халхалттай гүйлт урьдчилсан шат
  • 59 мин: эмэгтэй марафон гүйлт

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН