Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэнэ.
Гэхдээ өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад Ерөнхийлөгчийн хоригийг
хүлээж авах боломжгүй гэж үзсэн.
Харин Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь
зүйтэй гэж үзээд байгаа юм.