Нүүр хуудасМэдээО.Баасанхүү: Төрд мөнгө байхгүй. МАН ичсэн хүн хүн ална гэдэг шиг мөнгө...

О.Баасанхүү: Төрд мөнгө байхгүй. МАН ичсэн хүн хүн ална гэдэг шиг мөнгө хэвлэж магадгүй

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэж ард түмэндээ бэлэг барьж буйгаа мэдэгдсэн. Энэ шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасантай холбогдуулж эрх зүйн орчин бий эсэх дээр шүүмжлэл хүртэж амжсан. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төсөл санаачилсан талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ахмадуудыг алагчилж болохгүй. Зээлтэй ахмадуудын тэтгэврийг тэглэх бол зээл аваагүй ахмад настныг мөн орхиж ялгаварлаж болохгүй. Тэдэнд мөн зээл авах боломж олгодог юм уу,  эсвэл мөнгийг нь олгодог юм уу боломж олгох ёстой.

УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах эрхтэй. Би эрх баригчдаас хоёр асуудлыг тодорхой болгохыг шаардаж байна. Нэгдүгээрт, Салхитын мөнгөний ордыг төрд өмчлөх шийдвэр шүүхээр эцэслэн шийдэгдсэн үү.  Хоёрдугаарт, төрд 230 мянган ахмадын тэтгэврийг тэглэх 776 тэрбум төгрөг байна уу.

Газар доор байгаа алтыг гаргаж ирэх гурван арга бий. Нэгдүгээрт өөрийнхөө мөнгөөр ухах, эсвэл хэн нэгнээр ухуулаад ашгаа авах. Бонд гаргах замаар шийднэ гэвэл зээл. Тавантолгойн  орд дээр өнөөдрийг хүртэл бонд гаргаж чадаагүй байна.

Маргаантай зүйл дээр хэн ч зээл авахгүй. Гэтэл 776 тэрбум буюу 200 орчим сая ам.доллар хэрэгтэй. Хэрэв мөнгө нь байгаа бол сар шинээс өмнө ахмадуудад зээлийг нь тэглээд, зээл аваагүйд нь мөнгийг нь өгөх хэрэгтэй.

Иймээс би 776 тэрбум төгрөг байна уу, хэзээ өгөх вэ? гэдгээ тодорхой болгох шаардлагатай гэдэг асуудлыг эрх баригчдад хандан тавиад байгаа юм. .

Ардын намынхан нэг хэсэг утаа багассан гээд онгирсон, Ардчилсан намынхан нууцаар нүүрс иргэдээр нүүрс түлүүлж байна гээд ярьсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гитар тоглоод яваад байгаагаас өөрөөр юу ч хийхгүй байна. Утаатайгаа л байна.

Ахмадуудын тэтгэврийг тэглэнэ гэхээр арилжааны банкууд бөөн баяр болж байна. Эрсдэлийг нь төр дааж байгаа бол хариуцлагыг төр үүрнэ. Заавал нэг банк тэжээх зорилготой юм шиг зүйл ярьцгааж байгаа. Зээлийн барьцааны 80 хувь мал. Малаа барьцаалаад зээл авдаг. Монгол Улс 70.1 сая малтай гэдэг боловч Хаан банкны тоогоор л явж байгаа. Хаан банк маш их баярлаж байгаа. Малыг мөнгөөр сольж авах боломж бүрдэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга оффшорын 17 тэрбумыг оруулж ирээд тэтгэвэр, цалин, оюутны зээлийг тэглэнэ гэсэн.

Оффшор гэдэг ойлголт байхгүй болсон учраас Салхитын мөнгөний орд гэдэг юм гараад ирсэн учраас түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм ярьж байна. Гэхдээ энэ ордын өмчлөгч нь хаана байгаа юм. Төрд бол мөнгө байхгүй. Ардын нам ичсэн хүн хүн ална гэдэг шиг мөнгө хэвлэж магадгүй. Төв банкны шинэ ерөнхийлөгч саяхан шал худлаа ярьж байна лээ. Эдийн засаг сэргэсэн гэх мэтчлэн. Түүгээрээ мөнгө хэвлүүлэх байх” гэж хэвлэхийнхэнд мэдээлэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН