Нүүр хуудасМэдээБ.Энх-Амгалан: Шинийн 1-3 өдрүүдэд аймгуудын замыг хязгаарлах асуудлыг маргааш шийднэ

Б.Энх-Амгалан: Шинийн 1-3 өдрүүдэд аймгуудын замыг хязгаарлах асуудлыг маргааш шийднэ

Коронавирустэй холбоотойгоор цагаан сарын баярыг хязгаарлаж, хөл хорионы хугацааг 3 сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Харин цагаан сарын өдрүүдээр хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг учир аймгуудын замыг хаах эсэх асуудал яригдаж байна. Одоогоор эцсийн шийд гараагүй байгаа ч зарим аймгууд хязгаарлалт хийх болсноо мэдэгдээд байгаа юм. 

Харин энэ талаар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: 

Цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлах шаардлагатай гэж үзэж байгаа. Баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн 90%-ийг хувийн тээврийн хэрэгсэл эзэлж байгаа учраас маргааш буюу 02 дугаар сарын 20-нд Улсын онцгой комисс уг асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана. Өнөөдрийн байдлаар 6 аймаг Онцгой комиссын шийдвэрийг үндэслэж хөдөлгөөнийг хязгаарлах захирамж, шийдвэр гаргасан нь буруу биш. Онцгой нөхцөл байдал үүссэн бол орон нутагт шийдвэр гаргах тухай хуулиндаа заасан байдаг. Онцгой комиссоос тахлын хэмжээнд гэж үзэж байгаа.

гэх мэдээллийг өглөө. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН