Нүүр хуудасМэдээЭМЯ: 27 шинэ тохиолдол нэмэгдэж 21 хүн эдгэрлээ

ЭМЯ: 27 шинэ тохиолдол нэмэгдэж 21 хүн эдгэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 

Сүүлийн 24 цагт  14,897 хүнд шинжилгээ хийж халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 27 тохиолдол бүгдээрээ Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн давтан, сүүлийн батлагдсан тохиолдлын хавьтлуудын эхний шинжилгээнд халдвар илэрсэн.

Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,859 болсон бол үүнээс 1,392 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 76, хөнгөн 376 байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН