Нүүр хуудасНийгэмГ.Буяндорж: Хонгилын прокуроруудын эсрэг гэр бүлээрээ суулт зарлана

Г.Буяндорж: Хонгилын прокуроруудын эсрэг гэр бүлээрээ суулт зарлана

Өнөөдөр Ноёд группийн захирал Г.Буяндорж гэр бүлийн хамтаар мэдээлэл хийлээ. Тэрбээр шударга бус ажиллаж байгаа прокуроруудын үнэнийг илчлэх тэмцэл эхлүүлж байгаагаа мэдэгдэж суулт, цаашлаад өлсгөлөн зарлана гэж мэдэгдлээ.

Г.Буяндорж миний бие 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жил бизнесийн салбарт ажиллаж ирсэн. Энэ хугацаанд “Ноёд групп” ХХК, түүний охин компани болох “Ноёд констракшин” ХХК-ийг өөрийн  хүч хөдөлмөрөөр  бүтээн босгосныг бизнесийн салбарынхан төдийгүй  монголын ард түмэн мэднэ.

Өнөөдөр энд  хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Цагдаа, Прокурорын байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь прокурорын байгууллага болон мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нарын хоорондоо холбоотой нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас миний бие бүлэг этгээдэд  компаниа дээрэмдүүлж алдсан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй 10 дахь жилдээ шалгагдаж байна.

Тухайн үед юу болсон бэ гэвэл, би“Ноёд групп” ХХК болон   охин компани болох “Ноёд констракшин” ХХК-ийн  эзэмшил, өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө болох Баянзүрх дүүргийн V хороонд байршитай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан орон сууцны зориулалттай 540 айлын орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт 25 тэр бум төгрөгний борлуулалттай ажиллах “Сэлэнгэ 888” орон сууцны хорооллоо  бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулсан. Залилуулсан гэдгээ мэдсэн даруйд  цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад эсрэгээр нь намайг  олон үндэслэлгүй хэргүүдээр удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьж, миний  эрх,  эрх чөлөөгөө хязгаарлан  хэлмэгдүүлсэн.  Би  бүхий л нотлох баримт, холбогдох мэдээллийг өгсөн, эзэн холбогдогч тодорхой атал 2011 оноос  өнөөдрийг хүртэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй  хууль хяналтын байгууллагын шатанд 10 жил болж байна.  Асуухаар “шалгаж байна”  гэдэг.

Тиймээс энэ хэрэгт ороцохдоо чиг үүргээхууль бусаар хэрэгжүүлсэн Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхбайгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын ёс зүйгүй үйлдэл, үйл ажиллагааг эсэргүүцэн хууль дээдлэх болон шударга ёсны зарчмыг баримтлан ажиллахыг  шаардаж байна. Мөн тэдэнд  зохих хариуцлага хүлээлгэх шаардлагыг төр, түүний эрх бүхий байгууллагууд болон Монголын ард түмэнд хүргэх зорилгоор өөрт Үндсэн хуулиар олгогдсон эрхийн  хүрээнд энэхүү  хэвлэлийн бага хурлыг хийж байна.

Түүнчлэн шударга ёсыг нэхэж буй  энэ шаардагыг  маань холбогдох газрууд  хүлээж авч, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хүрээнд суулт хийж, шаардлагатай гэж үзвэл тэмцлийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарлах хүртэл арга замаар тэмцэхээ үүгээр илэрхийлж байгаа юм. Ганц би ч биш сүүлийн үед баялагбүтээгч, бизнесэрхлэгчнараасбизнесийгньбулааж, дээрэмддэг, төрийнбайгууллагынхүчээрайлгаж, сүрдүүлдэг, дарамталдагажиллагаанызолиос болсон бизнесийн салбарын олон хүн байгаа. Тэднийг  надтай хамтран тэмцэхийг  уриалж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН