Нүүр хуудасМэдээШүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд “Ковид-19” халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна.

Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулав.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оношлуурыг албан ёсоор баталгаажуулж, шинжилгээ авч байгаа бүх лабораторийг түшиглэн нэвтрүүлэх, ялангуяа сорьцын хариуг богино хугацаанд гаргахаа эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН